![]() |
Видео
Шинэ мэдээ
Улстөрчид спорт холбоодын Ерөнхийлөгчийн албыг өмчилдөг үү?
Улстөрчид албан тушаал эрх мэдлийн төлөө амь хайргүй зүтгэдэг нь нууц биш. Гэхдээ бүр мэргэжлийн холбоодод хүртэл эзэн сууж хүслээ гүйцэлцүүлж байдаг сонин. Хамгийн сүүлд гэхэд Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд томилогдов. Спорт сонирхогчдын хувьд энэ бол содон мэдээ байв.
Тэгвэл яг үүн шиг Монголын даамын холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундраа хатагтайг сонгосон байдаг байна.
Мөн Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-г удирдах тэргүүнээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллаж байгааа бол Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Мөнх-Оргил саяхан өөрийн хүсэлтээр энэ албаа "ХАС”-ын гэгддэг Ч.Ганхуягт шилжүүлжээ.
Харин Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, монголын шатрын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар ажиллаж байна. Ийнхүү улстөрчид спортын холбоодын Ерөнхийлөгчийн албанд "шунан дурласаар” байна. Ямар учраас тэд ийнхүү спортын холбоодыг өмчлөх хүсэлтэй байдаг нь сонин.
П.АНИР
Оллоо.мн
