|
Видео

Шинэ мэдээ

Д.ДОРЛИГЖАВ НАРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

Д.ДОРЛИГЖАВ НАРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

АТГ-аас Хууль зүйн сайд асан, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүүгийн хамтаар цагдан хорьсон.


Тодруулбал, Д.Дорлигжав Ч.Бямбаа, Д.Баатар нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлтийг прокуророос Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос ирүүлсэн юм. Шүүхээс тэдэнд холбогдох хэргийг өнөөдөр 15.30 цагт хэлэлцэхээр товлосон. Хурлаар батлан даалтад гаргах уу, үргэлжлүүлэн хорих уу гэдгийг шийдвэрлэнэ.

Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа "Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, дөрвөн сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган шалгагдах болсон юм. Ингэхдээ дээрх мөнгийг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурдсан бөгөөд энэ мэдээлэлтэй холбогдуулан шалгаж эхэлсэн.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler