|
Видео

Шинэ мэдээ

"Моннис групп"-ийнхэн олон олон айлыг молигодсоор шинэ онтой золгов

"Моннис групп"-ийнхэн олон олон айлыг молигодсоор шинэ онтой золгов

 


"Моннис” группийн охин компани болох "Моннис Урбан Девелопмент” ХХК дахин төлөвлөлт нэрийдлээр авсан газар дээрээ барьсан 150 айлын орон сууц буюу 2 давхар блокон барилгынхаа нэгийг нь дуусгаж амжихгүй байсаар долоон жилийн нүүр үзэх гэж байна.

Өнгөрсөн хугацаанд нэг блокон 10 гаруй давхар байрыг барьж дуусгасан хэрнээ ашиглалтад оруулж чадахгүй байсаар айлуудыг хууран мэхэлж, худлаа хэлсээр өнөөдөртэй золгов. Хүйтрэхээс өмнө нүүлгэж оруулна гэж итгэлтэй хэлж байсан. Иргэд тэвчээртэй хүлээсэн. Гэтэл байхгүй. Харин дахиад шинэ он гарахаас өмнө амжиж оруулна гэж худлаа хэлэв. Өнөөдрийн байдлаар байрандаа орсон айл гэж алга. Хүлээлтийн байдалтай тэсвэр тэвчээр алдагдсан байдалтай байна. Байраа нэхэхээр аар саархан зүйлээр амыг нь таглачихна.

Ингэж худлаа хэлж, итгэл үнэмшил төрүүлэхүйц цаасан малгай өмсгөсөөр  "Моннис Урбан Девелопмент” ХХК өнөөдрийг хүртэл ганц блокон байр ашиглалтад оруулж чадахгүй, 150 гаруй айлыг хохироосон хэвээрээ байна.
 
Хэл ам хийсэн хүмүүсийг элдвээр загнаж харааж, бараг байранд чинь оруулахгүй шүү загнаж дарамталсан хэвээр.
Зарим иргэдийн ярьж буйгаар газраа чөлөөлсөн айлуудыг оруулахгүй, компанийнхаа ажилчдад зарна гээд урьдчилгаа мөнгийг нь авсан сурагтай байна гэв.
 
150 айлын төлөөллөөс "Хэл ам хийхгүй ээ, байрны дотор засал бараг хийгдээд дуусчихсан гэсэн. Одоо чимээгүй байж байгаад байрандаа орох нь чухал байна. Тэгэхгүй бол хэвлэлээр компанийн нэр хүндэнд халдаж элдвээр бичүүллээ гээд шүүмжлээд байна. Ямартаа ч энэ арваннэгдүгээр сардаа багтааж ашиглалтад оруулчихна. Айлуудаа нүүлгээд оруулна гэсэн. Олон сар худлаа хэллээ, одоо арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байна. Тиймээс хүлээцтэй, чимээгүй байя” гэж байв.
 
Гэхдээ хоёрхон блок барилга ашиглалтад оруулж чадахгүй, эдийн засгийн чадамж тааруу байна гэх элдэв шалтаг тоочиж, олон жил болж байгаа энэ группийнхэнд ичих нүүр, эмзэглэх сэтгэл байхгүй. Олон айлыг орох оронгүй болгож гудамжинд гаргасан байдаг.
 
Хугацааг нь сар сараар хойшлуулдаг "Моннис” группийнхэн 20 жилийн ойгоо сүр дуулиантай нүсэр тэмдэглэдэг хэрнээ яагаад ганц байрны засал чимэглэлийг дуусгаад, дулааныг нь шийдчих санхүүгийн чадамж байдаггүй юм бэ.

Яагаад ядарсан ард иргэдийг элэг барьж, молигодож, хуурч байгаа юм бэ. Аргаа барсан иргэд жагсч тэмцээд ч амжилт олохгүй юм байна. Ингэж доромжилж, элэг барьж болдог юмуу. Дахин төлөвлөлт нэрийдлээр 150 гаруй айлын  газрыг нь дээрэмдэж, хашааг нь нурааж авсан "Моннис” группийн "Моннис Урбан Девелопмент” ХХК-нд хэн, хаанаас, ямар хариуцлага тооцох ёстой юм бол доо.

 

 
О.Гэрэл
Оллоо.mn

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler