|
Видео

Шинэ мэдээ

Цэргийн хамтарсан сургуулилтаа зогсоохыг БНАСАУ шаарджээ

Цэргийн хамтарсан сургуулилтаа зогсоохыг БНАСАУ шаарджээ

Солонгосын хойгт хамтарсан цэргийн сургуулилт явуулахгүй байхыг БНАСАУ-ын эрх баригчид БНСУ болон АНУ-аас хүсчээ. Энэ тухай "Rodong Sinmun” сонин мэдээлсэн байна.

"БНАСАУ болон БНСУ-ын хийсэн яриа хэлэлцээний үеэр тодорхой мэдэгдсэнчлэн, энх тайван, хөгжил цэцэглэлтийн замаар ахиц дэвшилтэй урагшлахын тулд гадны хүчнийг оролцуулсан цэргийн хамтарсан сургуулилт байх ёсгүй билээ.  Солонгосын хойг дахь цөмийн аюул заналхийллийг үгүй хийх, энх тайвны уур амьсгалыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд хоёр Солонгосын харилцааг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай” хэмээн тус сонинд дурджээ.

Түүнчлэн тус сонинд "Хилийн чанадаас стратегийн зэвсэг зэрэг цэргийн зориулалттай тоног төхөөрөмж оруулах явдлыг БНСУ бүрэн зогсоох хэрэгтэй” гэж мэдээлсэн байна. 

montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler