|
Видео

Шинэ мэдээ

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл 12.7 хувьтай байна

 

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл 12.7 хувьтай байна

 

Жил бүрийн нэгдүгээр сард цэргийн бүртгэлийг явуулдаг. 2019 оны цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажил Нийслэлийн засаг даргын 1107А тоот  захирамжын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 4-нөөс 21-нийг дуустал зохион байгуулагдаж байна. Бүртгэлийг дүүрэг,  хороодын Засаг даргын Тамгын газарт ажлын өдрүүдэд 8.30-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд хийж байна. 

Цэргийн бүртгэлийн явцын талаар НЗДТГ-ын цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнайгаас тодрууллаа.

-Цэргийн бүртгэл эхлээд 4 хонож байна. Иргэдийн идэвх хэр байна вэ?

-Цэргийн бүртгэл эхэлсэнээс гурван өдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 12.7 хувьтай байна. Цэргийн бүртгэл зохион байгуулж явуулах бэлтгэл ажлын хүрээнд бүх дүүргүүдийн хэвлэмэл материал гадна талын хаягийг нэгдсэн нэг стандарт загварт оруулсан байгаа. Нийслэлийн хэмжээнд 152 хороонд гарын авлага хэвлүүлж өгсөн байгаа. Бүртгэлтэй холбоотой семинарыг зохион байгуулж явуулсан. Энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Нийслэлийн цэргийн штаб тоо бүртгэл хэрхэн зохион байгуулагдаж байгааг газар дээр нь очиж ажиллаж мэргэжлийн заавар зөвлөгөө өгсөн байгаа.

-Цэргийн бүртгэлийг ер нь хэрхэн яаж явуулдаг юм бэ?

-Цэргийн бүртгэлийг явуулах үндсэн Цэргийн албаны тухай хууль болон дайчилгааны тухай хуульд зааснаар цэргийн насны бүх эрчүүдийг оршин суугаа хаягандаа байгаа эсэхийг хороогоор дамжуулан бүртгэж аваад Батлан хамгаалах яамны жанжин штабт нэрсийг гаргаж өгдөг. Бэлтгэл офицер бол 18-65 насны, цэргийн алба хаасан болон хаагаагүй цэргийн үүрэгтэн бол 18-50 насны иргэд бүртгүүлдэг. Есдүгээр сард дайчилгаатай команд штабын дайчилгаатай хээрийн сургуультай байгаа. Үүнд энэ бүртгэлээр тэр командад штабын сургуулилтанд оролцох хүмүүсийг давхар бүртгэх үүрэг давхар хүлээж явдаг юм.   

Цэргийн бүртгэлийг явуулж байна гэдэг нь дүүрэг, дүүрэг дээрээ 18-25 насны цэргийн алба хаах хүн хэдэн хувь нь байна. Идэр насныхан хэд байна гэдгийг цэргийн бүртгэлээр хүлээж авдаг. Дөрвөн сард нэрсээ гаргаад таван сард цэргээ татаад аравдугаар сард баяжуулаад явдаг. Гол суурь бааз нь цэргийн бүртгэл байдаг. Шилжсэн бол шилжсэн мэдээлэл хаана ямар хаяг дээр оршин сууж байгааг цэргийн бүртгэлээр тодоруулдаг.  Зарлан дуудах мэдэгдэл ирнэ гэсэн үг.

-Сүүлийн үед эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх тохиолдол их гарч байх шиг байна?

-Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд цэргийн насны залуучуудын 28.1 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй. Харин үүнийг багасгах үүднээс Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн программ зохиосон. Энэ программаар ажиллаад эрүүлжсэн хүмүүсээс 11.3 хувийг нь цэргийн албанд явуулсан байдаг. Өвчнөөр чөлөөлөгдсөн хүмүүсийг ӨЭМТ, дүүргийн ЭМТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар ялган ангилж, эрүүлжих боломжтой хүмүүсийг нэгтгээд эмчлээд эрүүл мэндийн программд оруулснаар эрүүлжсэн хүмүүс цэргийн алба хаана гэсэн үг. Иргэдийн ухамсар сайжирсан байна. Хуулиа мэддэг болсон байна. Ер нь бүртгүүлэхгүй бол болохгүй юм байна. Иргэнийхээ үүргийг биелүүлэх хэрэгтэйг ойлгосон байна.

-Энэ хугацаанд бүртгүүлж амжихгүй бол яах вэ?

-Бүртгүүлээгүй тохиолдолд 2017 онд гарсан Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцно. Зөрчлийн тухай хуулийн 17.3-т заасан байна. Цэргийн бүртгэлд шалтгаангүйгээр хоцорсон тохиолдолд 100 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно гээд хуульчилсан байдаг. Нэг нэгжийг нэг мянган төгрөг гэж бодохоор 100 мянган төгрөгөөр торгуулах болчихоод байгаа юм. Гэхдээ бид заавал торгууль тавихыг чухалчлахгүй байгаа. Түрүү жил хөдөө гадаадад ажилтай яваад заасан хугацаанд бүртгүүлж чадаагүй иргэдийг энэ жил хугацаандаа ирээд бүртгүүлэх юм бол ямар нэг хариуцлага тооцохгүй, торгуульгүйгээр бүртгэж байгаа. Энэ удаад ч 4-21-ний хооронд гадаад дотоодод томилолтоор яваад бүртгүүлж амжаагүй бол ирээд хороон дээрээ очоод бүртгүүлэх боломжтой юм.  

Цэргийн албаны тухай хуульд:

 

  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
  • Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.
  • Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
  • Цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг.

 

Тиймээс цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээнэ гэдгийг цэргийн бүртгэлийг зохион байгуулж байгаа дүүргийн цэргийн штаб, хороодын ажлын хэсгээс иргэдэд анхааруулж байна.

Х.Соёл-Эрдэнэ


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler