|
Видео

Шинэ мэдээ

Парис хотод цагдаа нар руу дайрсан этгээд боксын аварга байжээ

Парис хотод цагдаа нар руу дайрсан этгээд боксын аварга байжээ

Францад өнгөрсөн бямба гарагт болсон "Шар хантаазатнууд”-ын жагсаал цуглааны үеэр цагдаа нар руу дайрсан этгээдүүдийн нэг нь мэргэжлийн боксчин байсан бөгөөд 2007 онд тэрбээр Францын боксын аварга болж байжээ. "BFM” телевизийн мэдээлснээр, түүнийг Кристоф Деттине гэдэг аж.


Жагсаал цуглааны үеэр Деттине хамгаалалтын хэрэгслээр хангагдсан цагдаа нарыг цохиж байгаа нь дүрс бичлэгт буужээ.


"Эрүүгийн хуульд байдаг зүйлийг бид таньд заах болно” хэмээн цагдаагийн комиссар энэ хэрэгтэй холбогдуулан мэдэгдсэн байна.


"BFM” телевизийн мэдээлж байгаагаар, Францын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтэлсэн энэхүү дүрс бичлэгтэй холбогдуулан цагдаа нар одоогоор хэнийг ч баривчлан саатуулаагүй байна.

 


Түүнчлэн энэ хэрэгтэй холбогдууланФранцын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанермэдэгдэхдээ"Боксчин Деттине ийм байж боломгүй, зохисгүй үйлдлээ тайлбарлах ёстой” гэжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler