![]() |
Видео
Шинэ мэдээ
Хүүхэдтэйгээ ”ойлголцох”-ыг хүсвэл биеийн хэлээр ярь
Хүүхэдтэйгээ "ойлголцох"-ыг хүсвэл биеийн хэлээр ярь
Томчууд бидэнд хүүхдэдээ амласнаа биелүүлэхгүй байх, биеэ барилгүй түрэмгийлэх үе багагүй тохиолддог. Энэ үедээ "завгүй байлаа", "чи л буруу зүйл хийгээд уур хүргэсэн учраас" гэх мэт тайлбарыг хийгээд өнгөрөөдөг, тайлбар хийхгүй үлдээх ч үе бий.
Гэтэл, энэ бүхэн хүүхдэд худал хэлэх, өөрөөсөө дорд бусдад түрэмгийлэх гэх мэт маш том сөрөг нөлөөллийг өгч байдаг.
Та дээрх мэт алдааг хийсэн л бол хүүхдээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсч сураарай. Өөрөөр хэлбэл хүүхдийнхээ нурууных нь түвшинд суугаад нүд рүү нь харж байгаад, яагаад хэлсэндээ хүрч чадаагүй шалтгаанаа, уураа барьж чадаагүй алдаагаа учирлаж тайлбарлаж байгаарай.
Бидний энэ л үйлдлээс хүүхэд өөрийнхөө үйлдлийг хянадаг, буруугаа ухаардаг болж хүмүүнждэг.
Хүүхдэд ойлгуулахыг хүссэн зүйлээ нурууных нь түвшинд очиж нүд рүү нь харж тайлбарлахад илүү бодит үр дүнтэй байдаг.
Мөн хэн нэг хүүхэдтэй шинээр танилцах, мэдээлэл солилцохдоо энэхүү биеийн хэлээ ашиглахад тэр илүү илэн далангүй болдог шүү.
Эх сурвалж http://www.info.mn
![](/templates/kingnews/images/logo.png)