| |
Видео
Шинэ мэдээ
Я.Содбаатар сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байнгын хороо хуралдсангүй
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт хуралдахаар товлосон боловч гишүүдийн ирц хүрээгүйгээс хойшиллоо. Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа.
Мөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх ёстой байв.
П.ГОО
Оллоо.мн