|
Видео

Шинэ мэдээ

Г.Ууганбаяр: 2400 тонн давс, бодисын нөөцөлсөн

Г.Ууганбаяр: 2400 тонн давс, бодисын нөөцөлсөн

 


Өнгөрсөн ням гарагт орсон цаснаас болж Улаанбаатар хотын зам талбайд халтиргаа гулгаа үүссэн билээ. 

Ер нь жил бүрийн өвөл цас их орсны улмаас зам, даваанд халтиргаа гулгаа үүсч нөхцөл байдал хүндэрч иргэдийг багагүй бухимдуулдаг.Үүнийг дагаад зам дагуух цасаа цэвэрлэсэнгүй, давс, бодисоо цацсангүй гэсэн шүүмжлэл Нийслэлийн Засаг дарга Тамгын газар руу чиглэдэг нь нууц биш.

Тиймээс бид Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажилд хэдэн тонн давс, бодис төлөвлөсөн бэ?

-Нийслэлийн иргэдийг халтиргаа гулгаагүй замаар зорчих боломжийг бүрдүүлэхийн тулд жил бүр авто зам болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэх зорилгоор тусгай зориулалтын бодис, давсыг хот тохижилт болон дүүргүүд нөөцөлж ажилладаг.  Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 1400 тонн бодис, 2000 гаруй тонн давс нөөцөлсөн.

-Олон нийтийн дунд ОХУ-аас цас, мөс хайлуулдаг бодисыг кг-ыг нь 6150 төгрөгөөр, 123 сая төгрөгөөр 20 тонн давс худалдаж авах гэрээ хийсэн гэх мэдээлэл тархсан.  Энэ үнэн үү?

-Худлаа мэдээлэл байна.Энэ жил бид нээлттэй тендер зарлаж, нэг тонн бодисыг 470 мянган төгрөгөөр худалдан авсан.Ингэхээр нэг кг бодис 470 төгрөгийн үнэтэй гэсэн үг.Дүүргүүдийн хувьд Увс, Ховдоос нуурын давсыг халтиргаа, гулгаа арилгах чиглэлээр худалдан авдаг.Дүүргүүдээс авсан мэдээллээр нэг тонн давсыг гаралтын хэмжээнээс шалтгаалан 200-300 мянган төгрөгөөр авсан байсан.

-Ер нь давс, бодис импортоор авахад жилд хэчнээн төгрөг төсөвлөдөг вэ?

-Гадна орчинд 20 хэмээс дээш хүйтэрсэн үед замын халтиргаа, гулгааг хайлуулах зорилгоор тусгай зориулалтын бодис ашигладаг.Жил бүр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны урсгал төсөв дээр 350-400 сая төгрөг төсөвлөдөг. 

-Жилд авч байгаа давс, бодисын нөөц нэг өвөлдөө хүрдэг үү?

-Олон жилийн дунджаас харахад Улаанбаатар хотын хэмжээнд 1500-2000 тонн тусгай зориулалтын бодис, 2500-3000 тонн давсыг өвлийн улиралд хэрэглэдэг. Элсийг одоо төдийлөн ашиглахаа больсон. Улаанбаатар хотын гол гудамж, замын нийт 383 км, 5.5 сая м2 зам талбайн цэвэрлэгээг өвлийн улиралд хариуцан ажилладаг. Хороолол доторх зам болон гэр хороолол доторх авто зам талбайн арчилгаа үйлчилгээг дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд хариуцан ажилладаг. Нэг жилд цас орох давтамж 15-30 удаа байдаг. Энэ жил бид бүх зүйлээ төлөвлөн өвлийн улиралд хангалттай хэмжээнд зарцуулагдах давс, бодисыг нөөцөлсөн.Давс, тусгай зориулалтын бодисыг зөвхөн авто зам бус нийтийн эзэмшлийн талбайн халтиргааг арилгах зорилгоор мөн хэрэглэдэг.

Т.Гэрэл 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler