|
Видео

Шинэ мэдээ

“Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн мэргэжилтнийг хар тамхины хэргээр саатуулжээ

“Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн мэргэжилтнийг хар тамхины хэргээр саатуулжээ

 


Энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхины хууль бус сүлжээнийхнийг илрүүлэн, дайчлан баривчилсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэсэн, худалдан борлуулдаг гэх 4-5 хүнийг үйлдэл дээр нь баривчилжээ.

Хэргийн газраас эд мөрийн баримт болгож метафемин буюу химийн аргаар гаргаж авсан "мөс" гэх бодис, 18 кадр гэрэл зураг, сэжигтэн этгээдүүдийн хурууны хээг бэхжүүлэн авсан байна. 

Мөн  дээрх этгээдүүдээс биологийн дээж авч шинжлэхэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Сэжигтнүүдийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх этгээдүүдийн дунд "Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн мэргэжилтэн Э гэгч байсан бөгөөд тэрбээр хар тамхи хэрэглэснээс гадна бусдад худалдан борлуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Дээрх хэргийг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Х.Соёл

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler