|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр авто замын хөдөлгөөнийг 5 минут түр зогсооно

Өнөөдөр авто замын хөдөлгөөнийг 5 минут түр зогсооно

 


Тээврийн цагдаагийн албаныхан энэ өдрийг "Хичээх өдөр" буюу Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө өдөр болгон зарлаад байгаа. Тодруулбал, дэлхий нийтээрээ зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх, хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор энэ өдрийг "Хичээх өдөр” болгожээ.

Энэхүү өдрийн хүрээнд өнөөдөр Энхтайвны өргөн чөлөө дэх авто зам өөрөөр хэлбэл, Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоож, ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлж гал, эмнэлэгийн автомашинууд дуут дохиогоо ажиллуулахаар болсон байна. 

Цаашдаа ч замын хөдөлгөөнд оролцогч хүн бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримталж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, эерэг, зөв үйлдлээрээ бусдыгаа үлгэрлэж чадвал зам тээврийн осол, түүний улмаас амь насаа алдах, гэмтэж бэртэгсдийн тоо буурах боломжтой юм байна. 

Б.Анир


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler