![]() |
Видео
Шинэ мэдээ
Б.Батзориг, Д.Лүндээжамцан нар гарын үсэг зураагүй гэв
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүний 35 нь Засгийн газрыг огцруулах шаардлагагүй, тогтвортой ажиллах ёстой гэж үзэн гарын үсэг зурсныг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэллээ. Гарын үсэг зураагүй хоёр гишүүн нь Д.Лүндээжанцан, Б.Батзориг нар аж. Д.Лүндээжанцан гишүүний тухайд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга учир гарын үсэг зурах нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байна. Харин Б.Батзориг гишүүн хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа учир гарын үсэг зураагүй аж.
