|
Видео

Шинэ мэдээ

НИТХ: Хотын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

НИТХ: Хотын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

 


МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ.

Тодруулбал, энэ сарын 23 буюу өнгөрөгч баасан гарагт хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн боловч ирц хүрэхгүй байсаар үдээс хойш МАН-ын бүлгээс уг асуудлаар өнөөдрийг хүртэл завсарлага авсан юм.

Дашрамд дурдахад, НИТХ дах АН-ын бүлгийн зүгээс өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдыг НИТХ-ын хуралд оруулж ирсэн асуудлаа өөрийн биеэр танилцуулж, төлөөлөгчдийн асуултуудад заавал өөрийн биеэр ирж хариулт өгөх шаардлага тавиад байгаа юм.

Б.Анир


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler