![]() |
Видео
Шинэ мэдээ
Комүсүби Такакейшёо 8-1 амжилтаар Башёг тэргүүлсээр байна
Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн ес дэх өдрийн байдлаар Комүсүби Такакейшёо 8-1 амжилтаар башёг тэргүүлсээр байна.
Түүний араас Озэки Такаясү тэргүүтэй дөрвөн бөх долоон даваа, хоёр унаатайгаар нэхэж явна. Энэ башёгийн онцлох бөх болон монгол сумочдын даваа, унааг танилцуулахад, Озэки Точиношин 4:5, Озэки Гойэдо 6:3, Озэки Такаясү 7:2, Сэкиваке Митакеуми 5:4, Комүсүби Такакейшёо 8:1 гэсэн даваа, унаатай байгаа бол монгол бөхчүүдийн хувьд Сэкиваке Ичиножёо А.Ичинноров 3:6, Маэгэшира цолтны Барууны-2-оос барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил 5:4, Maэгэшира Зүүний-6 Таканоива А.Баасандорж 3:6, Маэгэшира Зүүний-14 Чиёошома Г.Мөнхсайхан 5:4, Маэгэшира Зүүний-16 Араваши Э.Дөлгөөн 1:8 гэсэн даваа, унаатай байна.
