| |
Биеэс хорт бодисыг гадагшлуулахын тулд идэвхижүүлсэн нүүрсийг хэрхэн хэрэглэх вэ?
Шүд, амны хөндий Идэвхжүүлсэн нүүрс нь амны хөндийн ариун цэвэр сахихад маш үр дүнтэй. Амны рН-балансыг барьдаг, эвгүй үнэр дарна, буйлны өвчлөлийг анагаана. Шүд цайруулахаас гадна шүдний чулуу үүсэх, шар толбо гарахаас урьдчилан сэргийлнэ. Шүдний сойзоо норгоод идэвхжүүлсэн нүүрсээ түрхэж шүдээ цэвэрлэнэ. Шүдээ угаадгаараа л угаах бөгөөд асуудалтай хэсэгт илүү анхаарал хандуулж цэвэрлэнэ. Дараа нь бүлээн усаар амаа сайтар зайлна. Илүү их үр дүнд хүрэхийг хүсвэл долоо хоногтоо 2-3 удаа шүдээ идэвхжүүлсэн нүүрсээр угаагаарай. Шүд, буйл хэт эмзэг бол хэрэглэхийг хориглоно. Гэдэс хийгээр дүүрэх, унгахыг арилгана Идэвхжүүлсэн нүүрс гэдэсний дүүрэнг арилгахад маш үр дүнтэй. Нүүрс нь гэдэсний дүүрэнг үүсгээд байгаа хүнсний бүтээгдэхүүнд шууд нийлж үйлчилдэг байна. Хоол идэхээсээ цагийн өмнө 500 мг нүүрсийг стакан усаар даруулж ууна. Дахин стакан цэвэр ус уухаа мартаж болохгүй, ингэснээр биеэс хорт бодисыг гадагшлуулахад тусална. Архины хордлого, шарталт тайлах Архины хордлогыг үр дүнтэйгээр тайлна. Зарим нэг судалгаанаас харахад, архитай зэрэгцүүлэн идэвхжүүлсэн нүүрс уухад цусан дахь спиртийн хэмжээг багасгаж байгааг тогтоожээ. Мөөгөнцөр арилгах Хортой мөөгөнцөр нь бөөрний дутагдал, депресс, тархины үйл ажиллагаа сулрах, нүд аргах, зүрхний өвчлөл, дотор муухайрах, толгой өвдөх зэрэг өвчлөлд хүргэж дархлааны системийг сулруулна. Хэрвээ та хортой мөөгөнцрийн шинж тэмдэг анзаарсан бол нэн даруй устгах хэрэгтэй. Бээлий өмсөж, маск зүүнэ, мөн өдөрт гурван удаа хооллох ба хоол идэхээс 1,5-2 цагийн өмнө идэвхжүүлсэн нүүрс ууна. Алимны уксус, хүнсний сод, цайны модны тос болон бураны уусмалаар мөөгөнцрийг цэвэрлэж ариутгана. Ус шүүх Идэвхжүүлсэн нүүрс нь ус цэвэршүүлэх чадалтай, шимэгч хорхой, үйлдвэрийн хог хаягдал, уусгагч бодис зэрэг өөр бусад химийн бодисоор цэвэрлэнэ. Судалгаанаас харахад идэвхжүүлсэн нүүрстэй ус цэвэршүүлэгч нь фторидыг ул мөргүй арилгаж байгааг тогтоожээ. Фторид нь дархлааны системд муугаар нөлөөлдгөөс гадна элэг, бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулна. Мөн амны хөндийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ажээ.