|
Видео

Шинэ мэдээ

МАН-ын залуучууд засагт орох сонирхлоо илэрхийлжээ

МАН-ын залуучууд буюу НАМЗХ-ныхон шинээр бүрдэх Засгийн газарт намынхаа төлөөллийг оруулж ажиллуулах битүүхэн сонирхол тээсэн нэгэн уриалга гаргажээ. Тэд уриалгадаа "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт дээр улс төрийн намууд байр сууриа яаралтай нэгтгэн зөвшилцөж, засаглалын хямралыг даван туулах хэрэгтэй байна. Шинээр эмхлэн байгуулах Засгийн газрыг цомхон чадварлаг бүтэцтэй байгуулж, төр засгийн үр ашиггүй зардлыг багасгах, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн олон орлогч, зөвлөхүүдээс татгалзаасай. Ам.долларын ханш 2012 онд 1349 төгрөг байсан бол өдгөө 1872 төгрөг болж 523 төгрөгөөр өсөж эдийн засагт дарамт учруулж байна.
 
Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төр, засгийн байгууллагууд улсын болон аж ахуйн нэгж, компани, бизнес эрхлэгчдийн гадаад, дотоод өрийг олон улсын банк, санхүүгийн байгууллагад даатгуулах, ханшийн эрсдэлийг хязгаарлах арга замыг нээгээч. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр улсын хэмжээнд нийт 54 мянга 800 гаруй ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоосон байна. Төр, засгаас ААН-үүд, бизнес эрхлэгчдэд тавьсан татварын акт буюу татварын нөхөн төлбөр, хүү, торгууль, алдангийн нөхөн төлөх хугацааг сунгах, эсвэл хүү, торгууль, алдангийг хүчингүй болгох, хаасан дансыг нь нээх зэрэг замаар ААН-үүд, бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих хэрэгтэй” гэсэн шаардлага гаргажээ.
 
polit

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler