| |
ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг чөлөөлж, гишүүдийн авсан зээлийг буцаан төлүүлнэ
ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал түүний хариуцдаг яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд хууль бусаар зээл авсан нь нотлогдоод байгаа юм.
Иймд түүнийг тус сангийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх үндэслэлээр дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлгийн хурал хуралдаж албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргалаа.
Мөн доорхи чиглэлүүдийг тус хуралдаанаас гаргасан байна
1. ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн мөнгийг бүгдийг эргэн төлүүлэх
2. ЖДҮ-ийг хөгжүүлэх санг хариуцсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах
3. Ажлын хэсэг гаргаж зээлийн зарцуулалтанд шалгалт оруулах
4. Хууль зөрчиж зээл авсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах
5. ЖДҮ- дэмжих сангийн үйл ажиллагааг цаашид шилэн болгож өөрчлөх
www.Seen.mn