|
Видео

Шинэ мэдээ

Төрийн банкны зарим захирлыг АТГ саатуулжээ

Төрийн банкны зарим захирлыг АТГ саатуулжээЦ.ЭРДЭМ

Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, салбар тооцооны төвийн захирал Э нарыг өчигдөр /2018.10.23/ АТГ-аас саатуулсан гэдэг мэдээлэл байна. Төрийн банкны захирлуудыг саатуулах болсон учир нь тэрбумаар яригдах зээлүүдийг гаргахдаа олон сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэдэгтэй холбоотой  гэнэ. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, салбарын захирал Э нар нь Төрийн банкны төв болон тооцооны төвүүдийн зээлийн эдийн засагч нараараа дамжуулан зээл судлуулан гаргадаг байжээ. Ингэхдээ  танил талдаа зээл олгуулахаас гадна зээлийн тодорхой хувийг авлигад авсан гэдэг хэрэгт холбогдоод байгаа аж. Төрийн банкны захирлууд зээл авсан харилцагчдаасаа авлига авдаг байсан гэх энэ хэргийн талаар холбогдох байгууллагуудаас тодруулан мэдээлэх болно.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler