| |
Видео
Шинэ мэдээ
Дээд Лигийн Топ 5 баг МҮСБХ-ны Супер Лигт оролцох боломжгүй болсоноо мэдэгджээ!!!
Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоонд мэдэгдэл хүргүүлэх нь
2014 оны 9-р сарын 3-ны өдөр Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн багуудын эзэд хамтран сагсан бөмбөгийн мэргэжлийн клубын үйл ажиллагааг боловсронгүй болгох, тогтвортой байдлыг хангах, уг спортоор хичээллэгч тамирчид, мөн сонирхогчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор "Харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг байгуулсан.
Түүнчлэн Лигийн тэмцээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, тэмцээнийг зохион байгуулах журмыг мөрдөж ажиллах, шударга зөв зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох зорилгоор "Харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг танай холбоонд хүргүүлсэн.
Гэвч танай холбоо уг санамж бичгийг хүлээн авахаас татгалзаж, багийн эздийг дорд үзэн, үл хүндэтгэх байдал гаргасанд гүнээ харамсаж байна.
Үүний тул 2014-15 оны Үндэсний Супер Лигийн тэмцээнд доорхи 5 баг оролцох боломжгүй болсныг үүгээр мэдэгдэж байна.
Харцага багийн эзэн З.Баясгалан
Эрдэнэдрийлинг Ригс багийн эзэн Б.Шихтулга
Танан Гарьд багийн эзэн Ц.Чинбат
SBL Хасын Хүлгүүд багийн эзэн Д.Бат-Очир, Б.Соронзонбаатар
Аравт багийн эзэн Б.Боорчи"... гэсэн байна.