| |
Видео
Шинэ мэдээ
Хятадын хамгийн баян хүмүүсийн тоо буурчээ
Энэ онд Хятадын чинээлэг хүмүүсийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 11 хувиар буурсан нь сүүлийн 20 жилд гарсан хамгийн доогуур үзүүлэлт болжээ.
Хужунь судалгааны хүрээлэн Хятадын хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. Хөрөнгө нь 2 тэрбумаас багагүй юанаар үнэлэгдэж байгаа хүмүүс энэхүү жагсаалтад орсон байна.
Энэ онд тус жагсаалтад 1893 хүн багтсан бол өмнөх онд 2130 хүн орж байжээ. Жагсаалтад багтах хүмүүсийн тоо 2012 оноос буурч эхэлжээ. Ийнхүү буурах болсон шалтгааныг эдийн засгийн өсөлт удаашрах, АНУ-тай дэгдсэн худалдааны дайнаас үүдсэн хөрөнгийн биржүүд дээрх уналттай холбоотой гэж үзэж байна.
Хятадын хамгийн баян хүнээр "Alibaba” компанийг үүсгэн байгуулагч Жек Маг нэрлэжээ. Тэрбээр 39 тэрбум ам.доллароор жагсаалтын нэгдүгээр байрт бичигдсэн байна. Харин хоёрдугаар байрыг 36 тэрбум ам.доллароор "Evergrande Group” хөгжүүлэгч компанийн эзэмшигч Сюй Зяинь эзэлжээ. "Tencent” компанийн эзэн Пони Ма Хуатэн 3 дугаар байрт жагссан байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг