|
Видео

Шинэ мэдээ

Хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүйгээр тогтлоо

Хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүйгээр тогтлоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр хуралдаж, бодлогын хүүг 10 хувьд нь хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах явдалд нийцтэй бөгөөд эдийн засаг, бизнесийн идэвхжилийг дэмжинэ гэж үзсэн байна. Одоогоор жилийн инфляц улсын хэмжээнд 6.0, нийслэлд 6.4 хувьтай байгаа нь дунд хугацаандаа Төвбанкны зорилтот найман хувийн орчимд тогтворжих төлөвтэй байгаа аж. Нөгөө талаар олон улсын зах зээлд эрдсийн бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалснаар уул уурхайн экспорт нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийг дагаад хөрөнгө оруулалт тэлж, өсөлтийг эрчимжүүлж байна.

Гэвч гадаад секторын нөлөөгөөр үүсч болзошгүй эрсдэл, цаашдын төлөв, дотоодын санхүүгийн зах зээлд үзүүлэх дарамтыг харгалзаж бодлогын хүүг өөрчлөх, макро зохистой бодлогын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээ мэдэгдлээ. Зээл хурдацтай өссөнөөр өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай тул иргэдийн Ипотекийн бус хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоож, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлэхээр болсон байна. Мөн санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор иргэн, аж ахуйн нэгжид олгосон валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгон нэмэгдүүлж, дээрх хугацаанаас эхлэн мөрдүүлэхээр тогтжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler