|
Видео

Шинэ мэдээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Намдагийн Төмөрхуяг таалал төгсчээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Намдагийн Төмөрхуяг таалал төгсчээ

Намдагийн Төмөрхуяг нь 1959 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо төрж, 1967-1974 онд Өндөрхаан хотын 8 жилийн дунд сургууль, 1974-1977 онд ХАА-н Техник мэргэжлийн сургуульд трактор комбайнчны мэргэжлээр төгссөн.1977-1979 онд аймгийн ТУГазарт жолооч, 1979-1982 онд ардын армид цэргийн албанд, 1983-1990 онд АДБ-ийн Хан Хэнтий чуулгад дуучин, 1971-1993 онд УБ хотын Хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн "Варьете” чуулгад дуучнаар ажиллаж байв.
МХЗЭ-ийн Төв хорооны "Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2006 онд Монголын Авъяастны төлөө холбооноос "Монголын Ард Түмний Гавъяат дуучин” 2011 онд "Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одон” "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан", 2014 онд "Монгол Улсын гавьяат жүжигчин" цол тэмдгээр тус, тус шагнагдаж байсан юм.
Талийгаачийн урлагт оруулсан үнэлэшгүй хувь нэмэр, уран бүтээлүүд нь ард түмний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.