| |
Видео
Шинэ мэдээ
НИТХ “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгдлээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, JCI олон улсын байгууллага, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо зэрэг байгууллагууд хамтран дэлхий нийтийн "Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгдэж байна.
Уг өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдөр бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар боллоо. Өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд эрдэмтэн багш, сурагчдын төлөөллийг оролцуулан Эх дэлхийгээ хайрлах, зөв дадал хэвшилд сургах талаар сургалт явууллаа.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа хог хаягдлын асуудалд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах, тэдэнд нөлөөлөх зорилгоор дэлхийн олон улс орнууд "Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгддэг. "World cleanup day” гэх олон улсын нэршилтэйгээр анх Эстион улсад 2007 онд хэсэг залуус санаачлан 10000 тонн хог хаягдал цэвэрлэж, улсынхаа нийт хүн амын 4 хувийг татан оролцуулсан нь олон нийтийн дэмжлэгийг авч хог хаягдлын асуудалд эсрэгээр нөлөөлж эхэлсэн түүхтэй. Өдгөө дэлхийн 150 гаруй улс орон нэгдэн 20 сая хүнийг дээрх үйл ажиллагаанд нэгтгэсэн байна.
Бид дэлхийн төдийгүй Монгол Улсад тулгамдаад буй хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдийн оролцоог бий болгохоор зорьж байна.
НИТХ-ын ХМОНХТ