|
Видео

Шинэ мэдээ

Эрсдэл дагуулсан 30 хувь

Эрсдэл дагуулсан 30 хувьЗасгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр/2018.08.29/ болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Тэдгээрээс олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа асуудал бол Тавантолгойн 30 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжих явдал юм.
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Тавантолгойн ордыг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байна. БНХАУ-ын төрийн гурван өндөрлөгтэй нь уулзаж ярилцсан. Тавантолгойн хамтын ажиллагааг бүх талаар дэмжихэд бэлэн байна. Монголчууд та нар дотооддоо асуудлаа шийдчих гэсэн. Тиймээс нэгдүгээрт хилийн боомтын асуудлаа шийдэж, сайжруулна. Хоёрдугаарт Тавантолгойн ашиглалтыг сайжруулах асуудлаар УИХ-д шийдвэр өргөн барина” хэмээн ярьж байсан.
 
Түүнээс хоёр сарын дараа манай улсын стратегийн хамгийн том орд болох Тавантолгойн ордын 30 хувийг гадны хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалж хөрөнгө босгох талаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Ингэхдээ тус 30 хувийг арилжаалж 1.7-6 тэрбум ам.доллар босгож, түүгээрээ Гашуунсухайтын боомт руу 270 км зам тавихаар хэлэлцсэн юм. Уг нь улс үндэстний бодлого болсон ордоо бид яагаад ч харийнханд алдаж болохгүй баймаар. Учир нь хөрөнгө босгох нэрийдлээр Тавантолгойн хувьцааны 30 хувийг гадны биржид гаргавал ямар нэгэн гадаадын компани, хувьцааны үнэ босож ч амжаагүй байхад анаж байгаад нэрлэсэн үнээр бүгдийг нь худалдаад авчих магадлал маш өндөр.
 
Цаашлаад 30 хувийг эзэмшигч үндэсний компаниудаас хувьцаагаа бага багаар нэмсээр дийлэнх ордыг бид эзэмшдэг хэмээвэл яах вэ. Өөрөөр хэлбэл бид хамаг баялгаа хүнд өгчихөөд, эргээд гуйлгачлах аюултай. Энэ хэдий хардлага ч биелэх боломжтой учир бид энэхүү асуудлыг цаг ямагт анхааралдаа авах хэрэгтэй юм. Учир нь гадны хөрөнгө оруулагчид дүрмийн дагуу өөрийн хөрөнгөө нөхөж авах нь тодорхой.
 
Тавантолгойн ордны нөөц яг хэд юм бэ
 
 
Социализмын үед ЗХУ-ын эрдэмтэд Тавантолгойн ордыг судлаад 5.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэмээн тогтоожээ. Үүний 2/3 коксжсон нүүрс, 1/3 хувийг чулуун нүүрс эзэлдэг хэмээн тогтоожээ. Гэтэл "Эм Си Эс" компани дахин судалгаа хийж 6.5 тэрбум нүүрсний нөөцтэйг тогтоолоо хэмээн мэдэгдсэн. Улмаар 2016 онд хятадын "Шинхуа" групп 7.8 тэрбум нүүрсний нөөцтэй хэмээн мэдээлсэн. Тэрбум тэрбумаар нэмэгддэг нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг дахиад судалвал 10 тэрбумын нөөцтэй болох уу эсвэл анхны судалгаан дээрээ буух уу гэдэг нь сонирхолтой байгаа юм.
 
Erennews.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler