|
Видео

Шинэ мэдээ

Абе Шинзо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг урихаар зэхэж байна

Абе Шинзо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг урихаар зэхэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато, Японы Ерөнхий сайдын тусгай зөвлөх Кэнтаро Соноүра нарыг хүлээн авч уулзлаа.

 

Монгол Японы найрсаг харилцаа хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаа төдийгүй төрийн өндөр дээд хэмжээний харилцан айлчлал хэдийн тогмолжсон. Энэ удаад ч мөн Японы Ерөнхий сайд Абе Шинзо Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг эх орондоо хүлээн авч, албан ёсны айлчлал хийхийг урихаар зэхэж буйг элчин сайд болон Японы ерөнхий сайдын тусгай зөвлөх дуулгав.

Монгол, Японы дипломат харилцаа хөгжихийн зэрэгцээ Зүүн Хойд Азийн улс, орнуудын тогтвортой, аюулгүй байдлыг хангах тал дээр болон Ази Номхон Далайн бүс нутгийн асуудалд ижил байр суурь баримталдаг нь бидний хамтын ажиллагаанд ч эерэг тусгалаа олдог хэмээн талууд санал нэгдэв. Мөн Улаанбаатарын яриа хэлэлцээг Монгол улс өөрийн оронд зохион байгуулж дэмжлэг үзүүлж байсан нь бидний ойр дотно харилцааны илрэл гэдгийг Элчин сайд тодотгож байв.

Хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж, түүний зэрэгцээ манай хоёр орны ард түмэн харилцан бие биедээ тусалж, байгалийн гамшиг тохиолдсон үед ч дэм үзүүлж байгаа нь Засгийн газрын түвшин төдийгүй иргэд хоорондын чин сэтгэлийн харилцаа батжиж байгааг илтгэж байна гэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас 850 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсний хариуд бэрхшээлийг даван туулж, эдийн засгаа тогтворжуулж улмаар өсгөж байгаа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаагаар бахархаж байна гэдгээ илэрхийлэв.

Мөн Бүрэн эрхийн хугацаа нь дуусч нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд  Сураш Бабуг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг удахгүй Энэтхэг Улсад айлчлах байх гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler