![]() |
Зүүнгарын говиос газрын тосны орд илрүүлжээ
Хятадын газрын тос, байгалийн хийн магнат "Петро Чайна” компанийн төлөөлөгч Тан Юн Шинжаан Уйгурын автомат тойргийн Зүүнгарын говиос дэлхийд тэргүүлэх томоохон орд газар шинээр илрүүлснээ мэдэгджээ. Зүүнгарын говийн сав газарт хамаарах Ма нуурын ойролцоогоос илрүүлсэн уг ордын түүхий нефтийн нөөц 1.24 тэрбум тонноор хэмжигдэж байгаа аж. ТАСС агентлагийн мэдээлж буйгаар уг орд нь АНУ-ын эзэмшил Аляскийн "Хамлок”, Бразилийн газрын тос орлогч "Кампус” ордоос ч илүү нөөцтэй юм байна.
Үүний зэрэгцээ Зүүнгарын говийн геологийн өгөгдлүүдэд хийсэн судалгаагаар тус сав газар нэг тэрбум гаруй тонн нөөцтэй газрын тос, байгалийн хийн өөр орд газар байгааг шинжээчид онцолж байна. Ма нуурын орчим 1990-ээд оноос газрын тосны геологийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн боловч орчин үеийн технологи дутагдалтай байсан нь эрлийг саатуулж байжээ. "Петро Чайна” компанийн төлөөлөгч Тан Юны хэлснээр энэ орд геологийн томоохон нээлт төдийгүй газрын тос, байгалийн хийн салбарын ирээдүйд нөлөөлөх юм байна.
![](/templates/kingnews/images/logo.png)