|
Видео

Шинэ мэдээ

"Намрын хит 2018"

"Намрын хит 2018"

Энэ намрын хамгийн анхны нийтийн дууны шилдгүүдийн нэгдсэн "Намрын хит 2018” тоглолтыг 9-р сарын нэгэнд ганцхан удаа UB palace- д зохион байгуулагдана. Жил бүрийн намар үндэсний өв соёлоо дээдлэгч Өлзий телевизийн зохион байгуулдаг намрын хит тоглолт гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Намрын хит 2018 тоглолтонд Монгол улсын ардын жүжигчин А. Долгор, Төрийн соёрхолт, Монгол улсын гавьяат жүжигчин Д. Сосорбарам, Монгол улсын гавьяат жүжигчин Н. Чулуунхүү, Монгол улсын гавьяат жүжигчин М. Бямбажав, Монгол улсын гавьяат жүжигчин Бүрнээбаяр, Монгол улсын гавьяат жүжигчин Ж. Уранчимэг, Монгол улсын гавьяат жүжигчин Ч. Амаржаргал нар оролцох юм. Нийтийн дууны ертөнцөд хослон дуулдаг дуучид ч энэ удаагийн тоглолтонд урилгаар оролцож хит дуунуудаараа үзэгч түмэндээ эгшгэн цэнхэр хадаг болгон ая дуугаа өргөнө. Мөн Нюанс хамтлаг хит дуугаараа тоглолтонд  ирсэн түмэндээ бэлэг барина. Дуу хууранд уярч, дуулим хорвоог сэргэтэл дуулах "Намрын хит 2018" нийтийн дуучдын нэгдсэн тоглолт 2018-09-01 ний 19:00 цагт UB паласын концертын их танхимд ганцхан удаа болно.

•           Аргалд явсан ээжийнхээ хойноос

•           Зүүдний гуйлга нэхэж

•           Ээжийн бор аягыг санагалзан

•           Оройтсон бороонд алхахдаа

•           Амьдралаа би чамд хайртай гэж амандаа аялсан дуу бүхэн

•           Оюутны намраар Нартад ганцхан ээждээ зориулсныг минь сануулна. 

Ийм л гэгээн дурсамжийг "Намрын хит 2018" –д ирсэн үзэгчиддээ мэдрүүлэх болно.

            Тоглолтыг Юнилайв 88, ДДИШ лайв 900 тусгай төлбөрт сувгуудаар шууд хүлээн авч үзэх боломжтой. Намрын хит 2018 тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9494-1909, 8808-6203 лавлаж, 1900-1617 тусгай дугаарт билетээ захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler