|
Видео

Шинэ мэдээ

Гал түймэртэй тэмцэх сайн дурынхан зориулалтын хувцас хэрэгсэлтэй боллоо

Гал түймэртэй тэмцэх сайн дурынхан зориулалтын хувцас хэрэгсэлтэй боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Австралийн улсын Засгийн газар, "Зориг сан”, "Гэрэл медиа групп”, "Оюу Толгой” ХХК, "Ухамсарт ирээдүй” төрийн бус байгууллагатай хамтран "Аврагчаа аварья” ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх төслийг Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэгт  гал унтраах зориулалтын хамгаалалтын хувцас, хэрэгслийг гардуулан өглөө.  

Мөн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд мэдээлэл өгөх, мэдлэгийг дээшлүүлэх медиа  аян өрнүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler