|
Видео

Шинэ мэдээ

АНУ-аас Монголд суух Элчин сайдаар Майкл Клеческийг томилжээ

АНУ-аас Монголд суух Элчин сайдаар Майкл Клеческийг томилжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засаг захиргааныхаа гол албан тушаалд томилох хүмүүсийн нэрсийн жагсаалтаа танилцуулжээ. Эдгээрийн дунд АНУ-аас Монгол Улсад суух Онцгой бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалд Майкл Клеческийг томилохоор нэрийг нь дэвшүүлсэн талаар www. whitehouse.gov мэдээлжээ. Тэрбээр 2015 оноос Филиппиний нийслэл Мани ла хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэд даргаар ажилласан байна.

Үүний зэрэгцээ 2013-2015 онд Казахстаны нийслэл Ас тана хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэд даргаар ажиллаж байсны зэрэгцээ ОХУ, Ирак, Швейцарь, Поль шид томилогдон ажиллаж бай жээ. Майкл Клеческ Жорж тауны их сургуульд гадаад харилцааны шинжлэх ухаа ны бакалавр, Колумбын их сургуульд философийн чиг лэлээр магистрын зэрэг хамгаалсан байна. Орос, польш, франц, тагалог хэлээр ярьдаг тэрбээр АНУын Төрийн департаментын нэр хүнд бүхий 12 шагнал хүртсэн нэгэн юм. Гэр бүлийн хувьд эхнэрийг нь Элоиза де Леон Клечески гэдэг бөгөөд гурван хүүхэдтэй аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler