|
Видео

Шинэ мэдээ

"60 тэрбум"-ын Ц.Сандуй өөрийнхөө залгамжлагчаар Су.Батболдыг ажиллуулахыг хүсэж байна

"60 тэрбум"-ын Ц.Сандуй өөрийнхөө залгамжлагчаар Су.Батболдыг ажиллуулахыг хүсэж байна

УИХ-ын дарга М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялагдах гол шалтгаануудынх нь нэг болж буй "60 тэрбумын бичлэг" гэгчийн гол эзэн нь Ц.Сандуй юм.
2014 он. Ц.Сандуй Нийслэлийн МАН-ын хорооны даргаар 2 жил орчим ажилласан ч  "Аз жаргалтай Улаанбаатар" гэх мэт өндөр төсөвтэй нүсэр атлаа ач холбогдол багатай арга хэмжээ зохиосныг эс тооцвол олигтой хийсэн зүйлгүй байв. Намынхан нь ч төдийлэн дэмжихгүй байлаа.
Иймээс ч тэрээр тухайн үед МАН-ын дарга байсан, өөрийг нь дэмжиж, Нийслэлийн МАН-ын хорооны дарга болгосон М.Энхболдын магтаалыг яаж хүртэх вэ? гэсэн санааширалд автсан байх үед нь Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч А.Ганбаатар ба стратегич Г.Доржзодов нарын Нийслэлийн МАН-ын хорооны НИТХ-ын 2016 оны сонгуульд оролцох стратеги төлөвлөгөө боловсруулж өгөх санал анхаарлыг нь татжээ. 
Ингээд түүний хөнгөн хийсвэр, хариуцлаггүй үйлдлээс болж 2014.09.08-нд "Шинэ Монгол хаад" групп ХХК-ийн 4 давхарт М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болсон нь өнөөдрийг хүртэл дуулиан тарьж буй мөнөөх бичлэгийн уг шалтгаан билээ. М.Энхболдын хувьд зүгээр л Ц.Сандуй нарын танилцуулсан зүйлийг сонссон л төдий. Гэвч Ц.Сандуйгийн хариуцлаггүйгээс үүдэлтэй улс төр өдгөө түүнийг "60 тэрбумын хэрэг" гэгчийн буруутан болгож байна.
 
Г.Доржзодов бичлэгийг задалж, улс төр хийх болсон шалтгаан ч  мөн л Ц.Сандуйтай холбоотой. Гомдсон найз хамгийн аюултай дайсан болдог гэлцдэг.
 Г.Доржзодовын ингэтлээ өс санах болсны шалтгаан ч Ц.Сандуй, А.Ганбаатар нар аман гэрээнээсээ буцаж түүний ажлын хөлсөнд 50'000 (тавин мянга) төгрөг өгч, доромжилсонтой холбоотой аж.
Ийнхүү "60 тэрбумын бичлэг" гэх хариуцлаггүй үйлдлийнхээ төлөө Ц.Сандуй улс төрийн хариуцлагаа хүлээж, 2017 оны 9-р сард НИТХ-ын тэргүүлэгчдийн, 10 сарын 27-нд Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа тус тус чөлөөлөгдсөн билээ. Мөн өнгөрсөн Баасан гарагт хуралдсан МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо түүнийг МАН-ын бага хурлын гишүүнээс чөлөөлсөн юм. Гэвч Цэндсүрэнгийн Сандуй улс төрөөс холдохыг хүсэхгүй байгаа бололтой. Тун удахгүй болох Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар даргаа сонгох ёстой.
Тэгвэл Ц.Сандуй Нийслэлийн МАН-ын хорооны даргаар нэг фракцийн дотны нөхөр гэх Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдыг томилуулж, өөрийнхөө залгамжлагч болгохын тулд маш их хүчин чармайлт гарган, ажиллаж буй аж. Тэрээр 2017 оны 10 сарын 26-нд огцрохдоо Су.Батболдыг Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр үлдээсэн юм байна.
 
О.Чинзориг
эх сурвалж:sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler