|
Видео

Шинэ мэдээ

Ц.Сандуйг НИТХ-ын төлөөлөгчөөс эргүүлэн татаж, МАН-аас хөөх үү?

Ц.Сандуйг НИТХ-ын төлөөлөгчөөс эргүүлэн татаж, МАН-аас хөөх үү?

УИХ-ын дарга М.Энхболдын сүүлийн жилүүдэд улс төрийн амьдралд оролцохдоо гаргасан хамгийн том буруу шийдвэрүүдийн нэг нь гагцхүү дуулгавартай юм гэж харан, Улаанбаатар хотын орлогч дарга асан Цэндсүрэнгийн хүү, Нийслэлийн Газрын албанд мэргэжилтнээс дарга хүртэлх албыг  насаараа хашсан, улс төр, олон нийтийн харилцах ажлын туршлага тааруу Сандуйг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар томилсон явдал байсан билээ.
Учир нь М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялагдах гол шалтгаануудынх нь нэг болж, улмаар нам дахь нөлөөг нь илт багасгаж, өдгөө бүр өөрийг УИХ-ын даргын албан тушаалаас нь огцруулах гол шалтгаан болж буй "60 тэрбумын бичлэг" гэгчийн гол эзэн нь Ц.Сандуй юм.
2014 онд  Ц.Сандуй тухайн үед МАН-ын дарга байсан, өөрийг нь дэмжиж, Нийслэлийн МАН-ын хорооны дарга болгосон М.Энхболдын магтаалыг яаж хүртэх вэ? гэсэн санааширалд автсан байх үед нь Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч А.Ганбаатар ба стратегич Г.Доржзодов нарын Нийслэлийн МАН-ын хорооны НИТХ-ын 2016 оны сонгуульд оролцох стратеги төлөвлөгөө боловсруулж өгөх санал анхаарлыг нь татжээ. 
Ингээд түүний  алсын хараагүй, хөнгөн хийсвэр, хариуцлаггүй үйлдлээс болж 2014.09.08-нд "Шинэ Монгол хаад" групп ХХК-ийн 4 давхарт М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болсон нь өнөөдрийг хүртэл дуулиан тарьж буй мөнөөх бичлэгийн уг шалтгаан болсон билээ. М.Энхболдын хувьд зүгээр л Ц.Сандуй нарын танилцуулсан зүйлийг сонссон л төдий. Гэвч Ц.Сандуйгийн хариуцлаггүйгээс үүдэлтэй хөөсөрсөн улс төр өдгөө түүнийг "60 тэрбумын хэрэг" гэгчийн буруутан болгож байна.
Г.Доржзодов бичлэгийг задалж, улс төр хийх болсон шалтгаан ч  мөн л Ц.Сандуйтай холбоотой. Гомдсон найз хамгийн аюултай дайсан болдог гэлцдэг.
 Г.Доржзодовын ингэтлээ өс санах болсны шалтгаан ч Ц.Сандуй, А.Ганбаатар нар аман гэрээнээсээ буцаж түүний ажлын хөлсөнд 50'000 (тавин мянга) төгрөг өгч, доромжилсонтой холбоотой аж.
Үүнээс хойш юу болсныг бид сайн мэднэ.
 
"60 тэрбум"-ын хэргийг мухарлахтай холбоотойгоор Ц.Сандуйд улс төрийн хариуцлага тооцохыг шаардсан МАН-ын гишүүдийн хүсэлт, шаардлага МАН-ын удирдлагуудад маш их ирэх болсон байна.
Тодруулбал түүнийг НИТХ-ын төлөөлөгчөөс эргүүлэн татаж, МАН-ын гишүүнээс хөөхийг шаардсан хүсэлт олон гарч буй аж.
Харин Ц.Сандуй  гэмших нь бүү хэл М.Энхболд явдгаараа явна биз, мөнгө байхад дараагийн МАН-ын удирдлагуудтай учраа олж болно гэсэн хандлагатай байгаа тухай эх сурвалжууд өгүүлж байна. Өөрөөр хэлбэл хууль хяналтын байгууллага Ц.Сандуйд ямар ч хэрэг үүсгэн, яллаж чадахгүй гэдэгт тэрээр их л итгэлтэй байгаа бололтой.
 
Ц.Сандуйн намтар
 
1988 онд Улаанбаатар хотын 31-р дунд сургуулийг төгсөн, Москва хотын Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй төгсчээ.
1997 онд Нийслэлийн газрын албанд ахлах мэргэжилтнээр ажиллаж эхлэн төлбөрийн байцаагч, хэлтсийн дарга, дэд дарга, даргын албан тушаалд дэвшин 15 жил ажилласан байна.
​2012 оноос Нийслэлийн Засаг даргын тамгын газарт Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ.
Мөн 2012 оноос 2017 он хүртэл Нийслэлийн МАН-ын хороон дарга,
2016-2017 онд НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга
Төрийн захиргааны тэргүүний ажилтан, Алтан гадас одонтой. Өдгөө НИТХ-ын тэргүүлэгч, МАН-ын бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч, Монголын Триатлоны Холбооны Ерөнхийлөгч.
 
П.Мандах
эх сурвалж:undesten.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler