|
Видео

Шинэ мэдээ

Гэмт хэргийн тоо өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурчээ

Гэмт хэргийн тоо өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газраас өнгөрсөн 14 хоногийн гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралтын талаар танилцуулав. Гэмт хэргийн тоо өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга К.Нямдаваа "Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баталсан удирдамжийн дагуу "Хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, хамгаалан байршуулах, хариу үйлчилгээ үзүүлэх” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн  хөгжлийн газар, Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулдаг "Бутай” "Хун хуа” "Хонг-Да” "Цагаан ташаа” нийт 4 тоосгоны  үйлдвэрийг шалгахад насанд хүрээгүй этгээд хөдөлмөр эрхэлсэн зөрчил  илрээгүй боловч эрсдэлд өртөж  болзошгүй  орчин, нөхцөлд  хараа  хяналт  сул амьдарч байсан зөрчил илэрсэн. Зөрчлийн дагуу тоосгоны үйлдвэрүүдийн  захирал, хуулийн зөвлөх нартай биечлэн уулзаж, үйлдвэрлэл явагдаж буй  эрсдэлтэй орчин нөхцөлд ажилчидын хүүхдүүдийг нэвтрүүлэхгүй байх, хараа хяналтыг сайжруулах чиглэлээр сануулж, албан мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дээрэмдэх, хулгайлах зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэг, мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, гол усны аюул зэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийн тухай хуулийг сурталчилах чиглэлээр нийт 9 төрлийн богино хэмжээний видео мэдээлэл, сэрэмжлүүлэг бэлтгэж  интернэт сайт, телевиз, цахим хуудсанд байршуулсан.

Эргүүл хяналтын чигэлэлэр нийслэлийн хэмжээнд "Эмзэг цэг-Хяналт шалгалт” арга хэмжээний хүрээнд 76 офицер, 120 цагдаа хяналт шалгалт хийж, давхардсан тоогоор нийт 329 иргэн, 1817 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, нийт 54 зөрчил илрүүлэн 26 зөрчилд 4270000 төгрөгийн торгууль ногдуулсан. 26 зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгаж байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler