|
Видео

Шинэ мэдээ

Д.Трамп “Орос шулмыг ангуучлах” ажиллагааг зогсоохыг уриаллаа

Д.Трамп “Орос шулмыг ангуучлах” ажиллагааг зогсоохыг уриаллаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэрэгтэй холбогдуулан эхлүүлсэн мөрдөн шалгах ажиллагааг зогсоохыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ерөнхий прокурор Жефф Сешнснээс хүссэн байна.
АНУ-ын нөхцөл байдалд нэмж толбо үүсгэхээс өмнө "Орос шулмыг ангуучлах” ажиллагааг зогсоох хэрэгтэй гэж тэрбээр өчигдөр өөрийн твиттер хуудсаараа жиргэжээ.
Түүний ингэж жиргэснийг АНУ-ын Ардчилсан намын гишүүд болон зарим хэвлэл мэдээллийнхэн буруушааж, Д.Трамп хуулийг сулруулж байна гэж мэдэгдсэн байна. Гэвч Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс Ерөнхийлөгч Д.Трампын жиргээг хамгаалж, тэрбээр зөвхөн өөрийн санал бодлоо илэрхийлсэн төдий гэж мэдэгдэв.
Харин Жефф Сешнс АНУ-ын Ерөнхий прокуророор сонгогдохоосоо өмнө нь ОХУ-ын Элчин сайдын яамтай ойрын холбоотой байсан бөгөөд энэ холбоогоо таслахгүй байна гэж түүнийг шүүмжилсэнтэй холбогдуулан тэрбээр мөрдөн шалгах ажиллагаанаас өөрийн нэрээ татан авчээ. Гэвч Д.Трамп мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилсээр байгаад сэтгэл хангалуун бус байна гэж жиргэхдээ Жефф Сешнсний нэрийг дурдсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler