|
Видео

Шинэ мэдээ

Төв номын санд “Номоо солилцъё” өдөрлөг болно

Төв номын санд “Номоо солилцъё” өдөрлөг болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, UB Public Library – Хотын Төв Номын Сан хамтран зохион байгуулдаг НОМОО СОЛИЛЦЪЁ өдөрлөг 2018 оны 08 сарын 04-ний өдрийн 10-16 цагийн хооронд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болох гэж байна.

Өдөрлөгийн үеэр ах дүү хотын харилцаатай БНСУ-ын Намянжү хотын сайн дурын иргэдээс бүрдсэн ажлын хэсэг хүрэлцэн ирж оролцох юм. Энэ үеэр Улаанбаатар хотын төв номын сангийн үйл ажиллагаатай танилцах, Намянжү хотын номын сангийн үйл ажиллагааг танилцуулах, Намянжү хотын номын булан нээх, хүүхдийн ном бэлэглэх, ном солилцох зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Нийслэлийн иргэд та бүхнийг хүрэлцэн ирж номоо солилцохыг урьж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.