|
Видео

Шинэ мэдээ

Ил задгай хог шатаавал торгоно

Ил задгай хог шатаавал торгоно

Манай улсад хог хаягдлыг дахин боловсруулж, экспортлож буй хэмжээ ердөө нэг хувьтай байна.
Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний холбооноос мэдээлж байгаагаар нийслэл хотод өдөрт 4000 тонн хог гарч жилд 500 мянган тонноор нэмэгдэж байна гэсэн судалгаа байна.

Дээрх хэмжээний хог хаягдлын тал хувийг хуванцар сав, хөнгөн цагаан зэрэг дахин боловсруулах боломжтой бүтээгдэхүүн эзэлдэг байна. Хэн нэгэнд илүүдсэн юм уу хэрэггүй хаядаг хог хаягдал өөр нэгэнд, цаашлаад эдийн засагт хэрэгцээтэй зүйл болох нь бий. Үүнийг ажил хэрэг болгохоор Монголын хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний холбооноос "Хог хаягдлыг дахин боловсруулах эко парк-Улаанбаатар” төслийг гишүүн байгууллага, хаягдал боловсруулах ЖДҮ ААН-үүдийн хамт эхлүүлээд байна. "Бидний ажил нэг алхам урагшлахад иргэдийн оролцоо чухал байдаг.

Иймд иргэдийг Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу үүргээ биелүүлж хогоо ил задгай шатаахгүй байхыг анхааруулан сануулж, хогоо аль болох ангилан ялгаж хаяхыг уриалж байна. Хогийг шатааж биш, боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй” гэж Монголын хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний холбооны Удирдах зөвлөлийн зүгээс мэдэгдэж байна. Хог хаягдлын тухай хуулиар хогийг ил задгай шатаахыг хориглож, хэрэв шатаавал иргэнийг 200, байгууллага, ААН-ыг 500 мянган төгрөгөөр тус тус торгохоор заасан байдаг. Хог хаягдал үүсгэж буй ААН-тай тооцох хариуцлагыг хуулиар үүсгэгч нь хариуцаж, бохирдуулагч нь төлж байх зарчмыг суулгаж өгсөн. Гэтэл иргэд хогийн цэгт дураараа хог шатааж, түүнээс болж гал алдаж орчны агаар, хөрсийг бохирдуулахаас гадна түймэр гарч байгаа нь хууль зөрчиж буй үйлдэл бөгөөд үүнд тухайн нутаг дэвсгэрийн сум, дүүрэг, аймаг хотын цагдаагийн байгууллага, цагдаагийн ажилтнууд, орон нутгийн Засаг дарга нар хяналт тавих эрхийнхээ дагуу ажиллах ёстой юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler