| |
Видео
Шинэ мэдээ
Хөл бөмбөгийн дасгалжуулагчийн бэлэн мөнгө авч буй дүрс бичлэг цацагджээ
Нигери улсын хөл бөмбөгийн шилдэг дасгалжуулагчдын нэг Салису Юсуф хөл бөмбөгтэй холбоотой хүмүүсээс бэлэн мөнгө авч байгаа дүрс бичлэг мягмар гарагт олон нийтэд цацагджээ.
Сэтгүүлч Анас Аремеау Анас өнгөрсөн оны есдүгээр сард энэхүү үйл явдлыг дүрс бичлэгт буулган хадгалсан ба өнөөдөр телевизийн "Би-Би-Си” сувгаар анх удаа олон нийтэд ил болгосон байна.
"Super Eagles” багийн ахлах дасгалжуулагч, ДАШТ-нд Нигерийн үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажилласан тэрбээр ирэх 2020 онд болох Олимпийн наадамд үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах үүрэг хүлээгээд байсан юм.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг