|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Хамгийн олон "Орчин үеийн боол"-той улс бол Умард Солонгос

 Умард Солонгос дэлхий дээрх хамгийн олон орчин үеийн боолтой улсаар тодорсон байна. Тус улсын 10 хүн тутмын нэг нь боолчлолд байдаг ажээ.
Хаагдмал нийгэмтэй Коммунист орнуудын нийт хүн ам ойролцоогоор 26 сая байгаа бөгөөд тэдний 10 хувь буюу 2.6 сая хүн улсынхаа төлөө хүчээр ажиллаж, боолчлогдож байна гэж "Дэлхийн боолчлолын индекс-2018" тайланд дурджээ.
Албадан хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн мөлжлөг үзүүлэх, үйлчилгээнд зарцлах зэрэгт ард иргэдийг хүчлэн оролцуулахын тулд тэднийг хууран мэхлэх, заналхийлэх, хүчирхийлэхийг орчин үеийн боолчлол гэж нэрлэж болно.
Өмнөд Солонгост болсон Өвлийн Олимпын парадад оролцсон хөгжөөн дэмжигч охид бол Умард Солонгосын томоохон улс төрчдийн  бэлгийн боол юм гэж 2008 онд Өмнөд Солонгос руу дүрвэсэн Умард Солонгосын цэргийн хөгжимчин хэлсэн байна.
Орчин үеийн боолчлол Умард Солонгос болон бусад дарангуйллын дэглэмтэй улс орнуудад хамгийн түгээмэл байгаа хэдий ч бусад хөгжингүй орнууд мөн энэ боолчлолд хамааралтай болж байна. Учир нь хөгжингүй орнууд бараг 270 тэрбум фунт стерлингээр үнэлэгдэх хэмжээний бараа бүтээгдэхүүнийг дээрх орнуудаас импортолж байна гэж тайланд дурджээ. Эдгээр бараа бүтээгдэхүүнд нүүрс, какао, хөвөн, мод, загас багтаж байна.
Боолчлолыг эсэргүүцэгч "Walk Free Foundation" байгууллагаас 2016 онд гаргасан тайланд 40.3 сая хүн орчин боолчлолд амьдарч байна гэж бичжээ.
 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler