|
Видео

Шинэ мэдээ

Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна

Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна

Японы олон улсын хамтын ажиллагааны "JICA” байгууллагын буцалтгүй тусламжаар дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад "DPF” шүүлтүүрийг суурилуулах ажил үе шаттайгаар хэрэгжиж байна. "DPF” шүүлтүүр нь дизель түлшнээс ялгарч буй утаа, тортогжилтыг 100 хувь хүртэл шүүж байна.

 

Эхний ээлжинд "Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨТААҮГ–ийн 1-р баазад "DPF” шүүлтүүрийн шатаах зуух болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. Дээрх буцалтгүй тусламжийн хүрээнд "Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГазар болон "Сутайн Буянт” ХХК-ийн нийт 25 автобусанд энэ сард багтаан "DPF” шүүлтүүрийг суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler