|
Видео

Шинэ мэдээ

Шатахууны үнийг бууруулахыг уриалжээ

Шатахууны үнийг бууруулахыг уриалжээ

"Газрын тос экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК хэмээх монополь байгууллага шатахууны үнэ өсөөд байхад тус болохоор юу ч хийхгүй, юм л бол үнийг нь өсгөж байна. Тэд үүнийгээ зогсоож, үнийг бууруулах хэрэгтэй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Twitter хуудастаа бичжээ.

РИА Новости агентлагийн мэдээлснээр, "ОПЕК дэлхийн газрын тосны зах зээл хэрэгжүүлж буй луйврын шинжтэй ажиллагаагаа зогсоож, олборлолтоо хоногт 2 сая торхоор нэмэгдүүлэх ёстой” гэж Америкийн төрийн тэргүүн өмнө нь телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэж байсан юм. Мөн зургадугаар сарын 22-нд тэрээр Twitter хуудсаараа дамжуулан "үнийг тогтоон барихын тулд газрын тосны олборлолтоо мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийг” ОПЕК-ийн гишүүн орнуудад уриалж байв.

ОПЕК болон тус байгууллагад багтдаггүй хэд хэдэн орон (ОПЕК+) газрын тосны олборлолтыг 2016 оны аравдугаар сарын түвшнээс хоногт 1,8 сая торхоор бууруулахаар 2016 оны сүүлээр Вена хотноо тохиролцсон юм. Уг тохиролцоо нь 2017 оноос хэрэгжиж эхэлсэн ба түүнийг хоёр удаа сунгаж, 2018 он дуустал хэрэгжүүлэхэр болсон юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler