|
Видео

Шинэ мэдээ

Монголын нийт залуусын 41.1 хувь нь дээд боловсролтой

Үндэсний статистикийн хорооноос Монголын нийт хүн амын 34.6 хувь буюу залуусын тухай сонирхолтой мэдээллийг гаргажээ. Монголын нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны залуус эзэлдэг. Хүйсийн хувьд 50.2 хувь нь эрэгтэй, 49.8 хувь нь эмэгтэйчүүд байна.

 

 

 

 

Нийт хүн амын 542448 нь эр, 537633 нь эмэгтэй. Харин эдгээр залуусын 26.6 хувь нь сурч, 47.3 хувь нь хөдөлмөр эрхэлж, 14.4 хувь нь ажилгүй байна. Ажилтай залуусын 29 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 20 хувь нь аж үйлдвэрийн салбарт, 50.8 хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байна.

 

 

Боловсролын түвшний хувьд 0.1 хувь нь доктор, 2 хувь нь магистр, 39 хувь нь дипломын болон бакалавр, 2.7 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 22.1 хувь нь техникийн болон мэргэжлийн, 14.5 хувь нь бүрэн дунд, 10.6 хувь нь суурь, 5.5 хувь нь бага, 3.5 хувь нь боловсролгүй гэжээ.

 

 

 

Хүйсийг харилцааны хувьд сургуульд сурдаг залуусын 28.9 хувийг эмэгтэйчүүд, 24.3 хувь нь эрэгтэй, хөдөлмөр эрхэлж байгаа залуусын 41.7 хувь нь эмэгтэй, 52.9 хувь эрэгтэй, ажилгүй байгаа залуусын 13.3 хувь нь эмэгтэй, 15.3 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

 

 

"Бошгыг халах залуучуудын эвлэл" байгуулагдсны 96 жилийн ойд зориулав. /1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр "Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэй Монголын хувьсгалт зулуучуудын ууган эвлэл байгуулагдаж байсан түүхтэй./

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler