| |
Видео
Шинэ мэдээ
ЗЭСИЙН ҮНЭ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЭВ
Дэлхийн хамгийн том импортлогч улс болох Хятадын нөлөөгөөр Нью-Йоркийн Комекс бирж дэх зэсийн худалдаалагдах үнэ гурав дахь улиралдаа тасралтгүй өсөж байна хэмээн "Mining.com" мэдээлэв. Ирэх есдүгээр сард биетээр хүргэгдэх зэсийн үнэ нэг тонн нь 6,494 ам.доллар болсон нь 2011 оны арванхоёрдугаар сарын дунд үеэс хойш хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна.
Хятадын боловсруулсан зэсийн импорт жилийн өмнөхөөс өнгөрсөн сарыг хүртэл 8.3 хувиар өссөн ч ачаа тээвэр энэ оны эхний долоон сард 26 хувиар буурч 2.62 сая тоннд хүрчээ.
Түүнчлэн өнгөрсөн сард зэсийн баяжмалын далайн тээвэрлэлт өнгөрсөн жилийн мөн үеийн 2.2 хувийн өсөлтөөс нэг их өөрчлөгдөөгүй байна.
Зууны мэдээ
Ж.Цогзолмаа