| |
Видео
Шинэ мэдээ
ТУУЛ, УЛИАСТАЙН ГОЛ ДАГУУХ ХОГИЙГ ЦЭВЭРЛЭНЭ
Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэхээр болжээ. Их цэвэрлэгээг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулах бөгөөд цэвэрлэгээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албадууд болон зарим хороод, Нийтлэг үйлчилгээний газрууд, Иргэдийн бүлэг, БХИС-ийн 1000 оюутан цэрэг оролцох аж.
Бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад тус дүүргийн Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, "Шинэ тосгон” ТББ-аас хяналт тавих бөгөөд цэвэрлэгээний ажилд хангалтгүй оролцвол хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч ажиллах юм байна. Иймд холбогдох хэлтэс, албад, харьяа байгууллагууд болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хороодыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.