|
Видео

Шинэ мэдээ

Мобикомоос татгалзъя

Мобикомоос татгалзъя

Манай улсад үүрэн холбооны 4 том байгууллага бий. Мэдээж хамгийн анхдагч нь Мобиком. Гэвч анхдагчийнхаа нэр сүрээр далайлгаж энэ байгууллага үйлчлүүлэгчидээ хохироосоор ирсэн нь нууц биш. Хэрэглэгчидээс нь дата, төлбөр мөнгөтэй холбоотой байнгын гомдол гарч байдаг ч тэд нүдэн балай чихэн дүлий байсаар өнөөдрийг хүрчээ.

Дугаар нь л гэхэд бүтэн байрны үнээс даваад явчихсэн эл байгууллага "Хаан”-д өргөмжилсөн хэрэглэгчидээ харца боолоос ч дорд үзэж байна. Одоо бүр байтлаа өөрсдөө банкны системд шилжчихсэн байх юм. Дараа төлбөрт хэрэглэгчид нь төлбөрөө төлөлгүй удвал Монголбанкны Зээлийн түүхэнд "хар” гэсэн ангилалаар оруулдаг болж. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хөдөө гадаа олон хоногоор явах, мартаж санах, өвчин зовлон тусах гээд л юу эсийг тоолж барах вэ? Гэтэл нэг муу утасны төлбөрөөс болж зээлийн түүхээ харлуулчихна гэдэг байж болшгүй зүйл. Үндсэндээ мобикомд төлбөрөө төлөлгүй жаахан л удсан тохиолдолд та бид цаашдаа аль ч банк, банк бус санхүүгийн байгууллагаас бэлэн болоод бэлэн бусаар зээл хийж болохгүй болно гэсэн үг.

Тэгвэл нэг мөсөн энэ байгууллагаас татгалзаад огт барихаа больчихвол яасан юм бэ? Дугаараа байрнаас давсан үнээр дамлан зардаг хэдий ч орон нутагт сүлжээ муу, интернетийн үйлчилгээ тааруу, төлбөр мөнгөний хувьд өндөр мобигоос нэг мөсөн татгалзъя.

 
Эх сурвалж: Аrdchilal.mn
http://ardchilal.mn/17489.html

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.