| |
Видео
Шинэ мэдээ
Г.ӨСӨХБАЯР К2 ОРГИЛД ГАРЧ ЧАДСАНГҮЙ
Дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт эрэмбэлэгддэг Пакистаны К2 оргилд авирахаар төлөвлөсөн гавьяат тамирчин Г.Өсөхбаяр энэ сарын 24-нд үндсэн аврилтаа эхлүүллээ. Тэрбээр энэ сарын 26, 27 нд оргилд гарахаар төлөвлөсөн байсан юм. Гэвч тэрбээр өчигдөр орой авиралтаа үргэжлүүлэх боломжгүй болсон тухайгаа фейсбүүк хуудаснаа бичиж, ард түмнээсээ уучлалт гуйжээ.
Тэрбээр "Маш их хичээлээ. Оргилд хүрэх гэж би авиралтын замаа тооцоолж байснаас Пакистан хүний аймхай, өөдгүй занг огт тооцоолсонгүй. Авиралтын эцсийн мөчид хоёр хамтрагчийн нэг нь мухар олгой ургасан юм шиг байна гэж хэлээд буцаж, маргааш нөгөөх нь крампоноо өөрөө эвдчихээд ийм юмтай авирч чадахгүй гэж хэлээд доош бууснаар би 6450 дээрээ ганцаараа бүх ачаатайгаа үлдснээр авиралтаа цааш үргэжлүүлж чадсангүй бууж ирлээ. Энэ жил долоон шэрпаа, нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй оргилд гарсан байж магадгүй. Би чадсангүй ээ уучлаарай” гэжээ.
Дашрамд дуулгахад, эрсдэл өндөртэй, хүнд хэцүү замтай К2-ын оргилд сүүлийн гурван жилд нэг ч хүн очоогүй байгаа аж.