| |
Эдийн засгийн хувь заяаг энэ сонгуулийн дүн шийднэ
Хуульд заасан үндэслэл, шалгуурын дагуу энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд MAH, AH, МАХН гэсэн парламентад суудалтай гурван намын төлөөлөл тус тусын нэр дэвшигчийг дэвшүүлээд байна. Энгийнээр хэлбэл МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар гэсэн гурван эрхэм төрийн тэргүүний сунгаанд хүч үзэхээр гараанаас гараад байгаа юм. Нэр дэвшигчдийн сонгуулийн сургалчилгааныхаа нээлтийн үеэр хэлсэн үг, орон нутагт явуулж байгаа кампанит ажлын агуулгаас харахад гурвуулаа эдийн засгаа сэргээх асуудлыг хөндөж эхэлжээ. Тиймээс гурван нэр дэвшигчийн эдийн засагтай холбоотой асуудалд хандсан хандлага, төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд ямар өөрчлөлт гарах тухай дүгнэлт хийх гээд үзье.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын тухайд "Миний өрсөлдөгч бол хямрал, хагарал хоёр юм” хэмээн тодоттосон. Үнэхээр ч түүний хэлсэн шиг Монгол Улсын гол асуудал нь эдийн засгийн хямрал хийгээд нам, эвслийн дотоод хагарал болчихоод буй. М.Энхболд ч энэ үгийг зүгээр нэг хэлчихээгүй байх. Харин хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд нэг нам үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа энэ цаг үед гадаад тавцанд гол тоглогч болох учиртай төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд хөгжлийн тээг болоод буй хямрал, хагарал хоёртой тэмцэхээ ийн илэрхийлсэн болов уу. Өөрөөр хэлбэл, М.Энхболд тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдвол УИХ, Засгийн газартайгаа хамтран хямрал, хагарлыг халах асуудал гар нийлж ажиллана гэсэн үг. 2020 оны сонгуулиа бодсон ч төрийн тогтолцоо эв нэгдзлтэй, нэг зүгт харсан бодлого гаргах нь эрх баригч МАН-ынханд хэрэгтэй бас ашигтай.
"30 гэр бүлийн төлөө бус гурван сая монголчуудын төлөө зүтгэнэ” хэмээсэн Х.Баттулгын хувьд бол өөр. Цаашлаад одоогийн хямрал улам лавшрах эрсдэлтэй. Ингэж бичсэн нь ч шалтгаантай. Учир нь, Х.Баттулга төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд Монгол Улс урд хөршгэйгөө ам хэлээ ололцоход эрсдэл дагуулж мэдэх. Түүний өнгөрснөөс өнөөдрийг хүртэл бий болгосон, бий болгож буй, бий болгохоор зэхэж буй хандлага нь ч үүнтэй холбогддог. Өөрөөр хэлбэл, урд хөршөө үзэн ядах, чичлэх, эсэргүүцэх, шүүмжлэх хандлага бүрийн уриалагч нь тэр байдаг нь бидний өмнө буй бодит үнэн. Юу үнэн гэвэл энэ үнэн. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялалт байгуулсан тохиолдолд монголчууд урд хөрш рүүгээ визатай зорчдог болохоос эхлээд байсхийгээд хилээ хаадаг, хяналт шалгалт өндөртэй болох, хил гаалийн татвар нэмэгдэх зэрэг асуудал үүсэх магадлал нь өндөр. Улмаар гадаад харилцаанд хамгийн голлох үүрэгтэй оролодог төрийн тэргүүн нь мөнхийн хоёр хөршийнхөө нэгийг нь илтэд муучлах үзэл газар авснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дийлэнх хувь нь БНХАУ-аас хамаардаг иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх асуудал үүсч мэдэх.
Гэхдээ сонгуулийн үр дүнд шинжээч, судлаачдын таамгаас хол зөрж, дээрх хоёр дэвшигч бус эсрэгээрээ МАХН-ын С.Ганбаатар Ерөнхийлөгч болбол эдийн засагт ямар үр дагавар гарах вэ гэдэг нь сонирхолтой. Мэдээж түүнийг сонгогдсон гэсэн мэдээлэл дэлхий нийтэд тарахтай зэрэгцэн гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос нүүр буруулах эрсдэлтэй. Мөрийн хөтөлбөр хийгээд өөрийнх нь ярианаас л гарах болсон хяналт нэртэй, хөрөнгө оруулалтыг хазаарлах бодлого нь газар авч, жинхэнэ утгаараа хямрал үүснэ. Үүнийг түүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ гэж тооцвол хяналт, хазаарлалт дор явах хямрал дөрвөн жил үргэлжлэх магадлал өндөртэйг суцлаачид түрүүчээсээ онцолж эхлээд буй. Гурван нэр дэвшигчийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон сонгогчидтой уулзалт хийхдээ илэрхийлж буй үгээс эдийн засаг наалдах, хэрэгжүүлэх санааг нь дүгнэхэд ийм байна.
Ингэхдээ М.Энхболд нийгмийн оюун санааны нэгдмэл байдлыг баталгаажуулах, эв нэгдэл, итгэлцэл, ёс суртахууныг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, үндэсний эв эеийг бэхжүүлэх үзэл санааг мөрдлөг болгохоо илэрхийлж байгаа бол Х.Баттулга талцал, хуваагдлыг таслан зогсоож, эвлэрэл нэгдэлд хөтөлсөн үндэсний бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлж явна. Харин С.Ганбаатарын тухайд "Монголын ард түмний амин эрх ашиг, Монгол Улсын үндэсний эрх ашиг бол миний хувьд Бурханы зарлиг. Би энэ зарлигийг биелүүлнэ. Эв нэгдлийг эрхэмлэж, эрх чөлөөг баталгаажуулна” хэмээн тунхаглаж буй. Эндээс нэр дэвшигч Х.Баттулга өөрийн дэвшүүлж байгаа санаа, үзэл баримтлалыг бодит хөрсөн дээр хэрхэн буулгах нь эргэлзээтэй харагдаж байгаа юм. Учир нь, нийгмийн сүлжээг үгүйсгэх, гутаах, тэмцэлдэх үзэл санааны гол зэвсгээ болгосон, болгосоор буй тэрбээр үндэсний бахархалт үзэл санаа, тэмүүллийг.бий болгох нь эргэлзээ төрүүлэм. Эсрэгээрээ энэхүү үйл ажиллагаагаа төрийн тэргүүний сэнтийгээс улам идэвхжүүлэх эрсдэлтэй билээ.
Энэ бүгдээс харахад эдийн засгийн хувь заяаг энэ сонгуулийн дүн шийдэх бололтой.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/