| |
Өмгөөлөгч Г.Батбаярыг өмөөрөгч Ш.Түвдэнбалжир өөрийгөө “захиалгаар ажилладаг” гэдгээ нотоллоо
Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ш.Түвдэнбалжир, "Ноён уулаа аварья” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмин гэгдэх хүмүүс нэгэн цагт шударга өмгөөлөгч Г.Батбаярыг өмөөрч, мэдэгдэл хийж байлаа. Үйлчлүүлэгчээ залилж, 2 сая төгрөг авсан. Үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрсөн хүнийг шударга өмгөөлөгч гэж тэд нэрлэсэн. Мөн өөрсдийн хийж буй үйлдэл нь ч шударга болохыг хэлж, болохгүйд хүрвэл Г.Батбаяр өмгөөлөгчийнхөө өмнөөс хоолойгоо хэрчихэд ч бэлэн байна гэж мэдэгдэж байсан юм.
Энэ мэдэгдлийг цаанаасаа захиалгатай байж болзошгүй гэж тухайн үед хардан бичиж байсан билээ. Тэгвэл Ш.Түвдэнбалжир нь төлбөртэйгөөр, захиалгаар ажилладаг гэдгээ саяхан нотолж орхив.
Тодруулбал, тэрээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын эмээг хятад хүн байсан гэж нэгэн нэвтрүүлгийн үеэр ярьсан байна. Гэвч энэ бүгд нь захиалгаар хийгдсэн худал мэдээлэл байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан байгаа юм.
Эндээс Ш.Түвдэнбалжир гэгч нь төлбөр авч л байвал хэнийг ч хятад болгож, хэний ч төлөө хоолойгоо хэрчинэ гэж ярьж чадах хүн гэж ойлгогдлоо. Мөн нөгөө талаас энэ хүнд шударга ёс ярих эрх байхгүй мэт санагдав. Ер нь ийм л хүн Г.Батбаярыг өмөөрч мэдэгдэл хийж явсан байна. Дугуй дугуйгаа олдог гэж үг байдаг даа. Ш.Түвдэнбалжирын Г.Батбаярыг өмгөөлж, хоолойгоо хэрчих тухай ярихад ямар ашиг сонирхол нөлөөлсөн бол оо?