|
Видео

Шинэ мэдээ

Х.Баттулга: Хүч тэнцвэргүй тулаан болно

Х.Баттулга: Хүч тэнцвэргүй тулаан болно

АН-аас Ерөнхийдлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. МАН, МАХН-аас нэр дэвшигчид эхнээрээ дагуулж ирсэн бол Х.Баттулга нэр дэвшигч охиноо дагуулж ирсэн юм. Түүнийг үнэмлэхээ гардаж авах үеэр АН-ын гишүүд, дэмжигчид СЕХ-ны байрны гадаа цугласан байлаа. Нэр пэвшигч Х.Баттулга тэдэнд хандан "Олуулаа байна, та нарыг харахад сайхан байна. Хүч тэнцвэргүй тулаан болно. Тэдэнд эрх мэдэл, алт мөнгө, гаднынхан бүгд байна. Бидэнд эгэл ардууд, ардчилагчид байна. Тиймээс Монгол ялна” гэв.

Мөн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай түүнд баяр хүргэж үг хэллээ. Тэрээр "Монгол түмний хайртай хүү, Монгол төрийн дууллыг дэлхийн тавцанд цуурайтуулсан таныг нэр дэвшигчээр тодруулсан ард түмэн, АН-ын гишүүдэд талархал илэрхийлж, баяр хүргэе. Ардчилсан хувьсгалын ачаар асар их зүйлийг олж авсан ард түмэн гундуухан амьдарч байгаа ч ард түмэн Ерөнхийлөгчөөсөө юу ч горьдохгүй. Шударга ёс, эв нэгдлийг өгч чадах Ерөнхийлөгч хэрэгтэй. Ийм үед ухаалаг сонголт хийх хэрэгтэй. Амжилт хүсье" гэлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler