|
Видео

Шинэ мэдээ

Н.Багабанди: Ард түмнийхээ итгэлийг дааж, хайр хүндэтгэлийг хүлээсэн Ерөнхийлөгч болоорой

Н.Багабанди: Ард түмнийхээ итгэлийг дааж, хайр хүндэтгэлийг хүлээсэн Ерөнхийлөгч болоорой

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах үеэр намын гишүүд, дэмжигчид нь СЕХ-ны гадаа цугласан байлаа. Нэр дэвшигч М.Энхболд тэнд цугласан хүмүүст хандан "Намайг дэмжихээр ирсэн эрхэм хүндэт иргэддээ, журмын нөхдөө баярлалаа. СЕХ хуулийн дагуу бүрдүүлж өгсөн бичиг баримтыг минь нягтлан хянаж үзээд хэдхэн мөчийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч мөн болой гэсэн батламж үнэмлэхийг гардуулж өглөө.

Би энэ их итгэл найдвар, хариуцлагыг ялалтаар мялаах бүрэн итгэлтэй байна” гэв. Мөн Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нэр дэвшигч М.Энхболдод хандан үг хэллээ. Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболддоо чинь сэтгэлийн баяр хүргэе. М.Энхболддоо Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоорой хэмээн чинь сэтгэлийн ерөөл өргөн дэвшүүлье. Ард түмнийхээ итгэлийг дааж, хайр хүндэтгэлийг хүлээсэн Ерөнхийлөгч болоорой гэж хүсье. Монгол Улсынхаа тусгаар тогтнол, Үндэсний аувлгүй байдлыг нүдний цөцгий мэт сахинг хамгаалаарай. Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн үндсийг бий болгож улс орноо хөгжлийн шинэ гарам дээр гаргаж Монгол түмнээ энх амгалан хангалуун, жаргалтай амьдруулахын төлөө хичээн зүтгээрэй. Улс төрийн аяны замд тань сүүн цацал өргөе. Аяны чинь дөрөөг сүүгээр мялаан мордуулъя” гэлээ.  

Эх сурвалж: Eagle.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler