|
Видео

Шинэ мэдээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Ирина Боковагаас ирүүлсэн илгээлт

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Ирина Боковагаас ирүүлсэн илгээлт

 

Эгзэгтэй цаг үеийн хурц оюун ухаан - Энэ  бол 2017 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн сэдэв юм.

"Мэдээллийн эрх чөлөөнд хаа сайгүй заналхийлж буй шинэ дэлхий ертөнцийн аймшигт шуургыг зөвхөн тусгаар тогтнол, зан чанар, бодит байдал, сэтгүүлчийн болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн сайн шүүлтээр даван туулж чадна”.

1986 онд бусдын гарт амиа алдсан Колумбын сэтгүүлч Гуйллермо Кано Исаза нас барахаасаа хоёр жилийн өмнө эдгээр үгсийг бичиж 33 жил өнгөрсөн хэдий ч, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр бид эдүгээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг болон ЮНЕСКО-ийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний Гуйллермо Каногийн шагналын 20 жилийн ойн баярыг тэмдэглэж байна.      

Сонсогчийн мэдээллийн хямралтай тулгарснаар сэтгүүл зүй нь хуучин сорилтууд болон шинэ аюул заналын нийлбэр болсон давхаргын өмнө зогсож байгаа юм. Тоон сүлжээн болон нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн өсөлт нь хэвлэл мэдээллийн бизнесийг үндсээр нь ганхуулж байна. Сэтгүүл зүйн хил хязгаарыг иргэн сэтгүүлчид шинээр тодорхойлж байгаа юм. Хэвлэл мэдээллийн эгэх хариуцлага болон нэр хүнд нь чухал асуудал дагуулж байна. Онлайнд зар сурталчилгаа болон редакцийн материал хоорондын тусгаарлал улам бүр багасч, шинэ хэлбэрийн "хувийн цензур”-тэй хувийн тоглогчид гол зуучлагчид болж байгааг бид харж байна. Эдгээр сорилтууд нь илүү гүнзгий өөрчлөлтүүдтэй нийлж нийгэмд нөлөөлж байгаа юм. "Үнэний дараах” гэдэг үг нь Оксфордын толь бичгийн 2016 оны гол үгээр тодорчээ. "Хуурамч мэдээний” үзэл баримтлалтай хослуулан  чөлөөт, хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүйн хувьд бэрхшээлүүд тулгарч байгаа юм.   

Хувь эмэгтэй, эрэгтэй хүмүүст эрх мэдэл олгох, сайн засаглал, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, Тогтвортой хөгжлийн төлөө 2030 хөтөлбөр, тэр дундаа Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилтыг хэрэгжүүлэх, амар амгалан, хүртээмжтэй нийгмийг бий болгоход чөлөөт, бие даасан, олон ургальч хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь маш чухал үүрэгтэй байдаг билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь зөвхөн найдвартай мэдээллийн эх сурвалж байгаад зогсохгүй, харин олон түмний дуу хоолойн индэр болж, хүлцэл болон харилцан ярианы шинэ хүчийг дайчлах хэрэгтэй.

Нөхцлүүд тодорхой байгаа юм. Бидэнд зөв хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бичиг үсгийн чадвартай хүлээн авагчид, мөн мэргэжлийн, ёс зүйн стандарт болон хэвлэл мэдээллийн чанартай боловсролыг агуулсан анхдагч, асуудал хөндсөн, сайн судлагдсан сэтгүүл зүй хэрэгтэй.

ЮНЕСКО нь сэтгүүлчдийн аюулгүй байдлын төлөө зогсохоос эхлэн дэлхий даяар энэ ажлыг хүргэж байна. 2016 онд л гэхэд 102 сэтгүүлч нас барснаар, аллага нь цензурын хамгийн эмгэнэлтэй хэлбэр хэвээр үлдэж байгаа юм. Үүнийг хүлээн зөвшөөрч болшгүй бөгөөд энэ нь нийгмийг бүхэлд нь сулруулж байна. Ийм учраас ЮНЕСКО нь Сэтгүүлчдийн аюулгүй байдал болон ял завших асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг түншүүдтэйгээ хамтран дэлхий дахинд хэрэгжүүлж байна.

Эгзэгтэй цаг мөчид хурц оюун ухаан уралдан байдаг. Өнөөдөр шударга ёс, энх тайвны төлөө амин чухал зүйл болсон эрх чөлөөгөө хамгаалахын тулд оюун санаагаа хурцлахыг хүн бүрт уриалж байна.

Энэ бол 2017 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан ЮНЕСКО-ийн илгээлт юм.

 

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler