|
Видео

Шинэ мэдээ

Бичил уурхай эрхлэгчдийн хууль эрхзүйн орчинг сайжруулна

Бичил уурхай эрхлэгчдийн хууль эрхзүйн орчинг сайжруулна

 

Манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг нь уул уурхай. Үүнтэй хэн ч маргахгүй биз ээ. Гэхдээ уул уурхайг дагаад байгаль орчны асуудал явдаг нь зоосны хоёр тал шиг асуудал. Тиймээс хүмүүст зөв ойлгуулах нь нэн түрүүнд тавигддаг шаардлага гэж болно. Харин ард түмэнд үнэн зөв мэдээллийн гүүр нь хэвлэл мэдээллийнхэн. Тиймээс Уул уурхайн яам өнөөдөр өнгөрсөн хугацаанд болон одоо хэрэгжиж байгаа Бичил Уурхай Эрхлэгчид /БУЭ/-ийн хууль эрхзүйн орчинг сайжруулан ажиллаж байгаа талаар сэтгүүлчдэд цогц ойлголт өгөх сургалт зохион байгууллаа.

 

 

 

1990-оод оноос зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор хүмүүс амжиргаагаа залгуулахаар Хувиараа Ашигт малтмал олборлох болсон. Анхандаа Сэлэнгэ, Зүүн хараа, Баруун хараа, Баянхонгор аймагт хуучин ордууд дээр ажилладаг байснаа хүрээгээ улам тэлж Төв аймгийн Заамар, Өвөрхангайн нутгуудаар тэлсээр одоо Монгол Улсын газар нутгийн нилээдгүй хэмээнд үйл ажиллагаагаа явуулдаг хэсэг бүлэг хүмүүсийг АЛТНЫ НИНЖА, ХУВИАРАА АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛДОГЧИД хэмээн нэрийдэх болсон. Ийнхүү хууль зохицуулалтгүй байгалиа сүйтгэж эхэлсэн гэж болно.

 

 

 

Харин 2005 оноос Швейцарийн хөгжлийн агентлигтай хамтран ХАМО-ын хууль эрхзүйн орчинг сайжруулахаар ажиллаж эхэлсэн түүхтэй. Харин 2008 онд Засгийн газрын 71, 72 дугаар тоот тушаалаар "ХАМО”-ын түр журмыг баталсан байдаг. Ийнхүү байгалийн нөхөн сэргээх асуудал болоод хуульзүйн орчинг сайжруулах өөр хооронд нь нэгдүүлж Бичил уурхайнууд бий болгож ажилласнаар эргээд байгаль орчинг нөхөн сэргээх болоод улсад тушаагдах ашигт малтмалын нөөц тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэх эерэг үзүүлэлт судалгаагаар харагдаж байгаа аж. Тиймээс БУЭ-дийн дэмжин ажиллах мөн тэднийг өөр амжиргааны бизнестэй болох тал дээр илүү их анхааран ажиллах хууль эрхзүйн орчинг сайжруулахаар ажиллаж байгаа юм байна.


 

Бичил уурхай эрхлэгчдийн хууль эрхзүйн орчинг сайжруулна

 

Бичил уурхай эрхлэгчдийн хууль эрхзүйн орчинг сайжруулна

 

Бичил уурхай эрхлэгчдийн хууль эрхзүйн орчинг сайжруулна

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler